РЕСТОРАН

Аянчин 4 Улирлын Ресторанд тавтай морилно уу. Бид та бүхэнд өглөөний цай, үдийн хоол, оройн зоогоор үйлчлэхээс гадна баарны менюг санал болгож байна. Манай ресторан Лоджийн цагийн хуваариар ажиллах тул байнгын нээлттэй гэж ойлгож болно. Та манайд европ маягийн хоолоор үйлчлүүлэхээс гадна манай рестораны амтат Монгол үндэсний хоолнуудаас сонгон зооглоорой. Уртхан аялал, зугаалгын дараа алжаалаа тайлж, алдсан энергиэ нөхөхөд манай ресторан танд хамгийн тохиромжтой. Бидний цэсэнд шпагетти, гамбургер, тахиа, стейк, зайдаснаас гадна манай амтат бууз, банш, хуушуур, цуйван бий. Түүнчлэн зочин таны захиалгаар амтат хорхог хийж үйлчилж байна.

Бид хамгийн сайн чанарын Монголын болон барууны шар айргаар үйлчлэхийн зэрэгцээ өргөн сонголт бүхий дарсны олон төрлөөс санал болгож байна.

Terelj National Park, Nalaikh 6th khoroo
Ulaanbaatar, Mongolia |  976-9909 4539

  • Facebook App Icon
  • Instagram App Icon
  • Trip Advisor Social Icon

Read Newsletter:
Vol 1: english | mongolian