ЗААВАЛ УНШИХ ДҮРЭМ ЖУРАМ
Тамхи татах нь Монгол улсын хуулийн дагуу лодж дээр хориотой. Гадна тамхи татахыг хориглосон олон заалт байдаг. Мөн манай гэр, кабин, өрөөнүүдэд тамхи татахыг хориглоно.  Гал түймэр гарах эрсдэл ихтэй учраас та бүхэн шатах материалтай болгоомжтой харьцана уу.

Гал гаргах - Манай лоджид гал гаргахыг хориглоно. Мөн гэр, кабин дотор хоол хийх хориотой. Хоолны тоног төхөөрөмж, багаж хэрэгсэл ажиллуулахыг хориглоно. Хэрвээ та ил гал түлэхийг хүсвэл бидэнд хандана уу. Галын аюулаас сэргийлэх үүднээс бид өөрсдөө энэ ажлыг зохион байгуулж болно.  

Майхан - Манай талбайд майхан барих хориотой. Бид зочдынхоо амар амгалан байдлыг хангахыг эрмэлздэг. Тэрэлж цогцолборт майхан барьж буудаллахад тохиромжтой олон газар бий.

Тэжээвэр амьтан - Аянчин Лоджоос зөвшөөрөл авснаар тэжээвэр амьтанг талбай руу  оруулж болно. Гэхдээ гэр, кабин, буудал, ресторан зэрэг аль ч байшин дотор тэжээвэр амьтан авч орохыг хориглоно. Манайд 2 нохой байгаа бөгөөд тэд гражид хонодог. Манай ноход ч мөн ресторан болон бусад өрөөнүүдэд ордоггүй. Тэд маш найрсаг. Тэднийг хооллох, уцаарлуулах бас уяанаас нь тавихгүй байхыг хүсье.

Хүүхэд харах - Манай лоджод хүүхэд харах үйлчилгээ байхгүй. Тиймээс та бага насны хүүхдээ хараа хяналттай байлгана уу.

Нийтийн угаалгын өрөө - Манайд нийтийн угаалгын өрөө байхгүй. Бүх угаалгын өрөө зөвхөн зочдод зориулагдсан болно.

Галт зэвсэг - Манай эзэмшилд болон паркийн газар нутагт галт зэсвэг хуулиар хориотой. Ан хийх нь мөн хориотой бөгөөд загасчлах журмыг Тэрэлж Паркийн үүдэн дээр бичсэн байдаг.

Галын буудлага - Зарим баярын өдрүүдээр бид галын буудлага хийдэг. Хэрвээ та галын буудлага хийхийг хүсвэл манай менежерт хандана уу. Бид танд туслахдаа таатай байна. Манай зөвшөөрөлгүйгээр галын буудлага хийхийг хориглоно.

Дуу чимээ - Ажлын өдрүүдэд орой 10 цагаас хойш, Баасан бямба гарагт шөнө дундаас хойш чанга дуу чимээ гаргахгүй байхыг хүсье.

Манай эд зүйлийг эвдэх, гэмтээх, шилэн эдлэл хагалсан тохиололд төлбөрийг нөхөн барагдуулна. Та эд зүйлээ хаяж үрэгдүүлсэн, гээгдүүлсэн тохиолдолд манай байгууллага хариуцлага хүлээхгүй болно.