АРГА ХЭМЖЭЭ

Аянчин Лодж бол 50 хүртэлх хүний уулзалт зохион байгуулахад хамгийн тохиромжтой газар юм. Хэрвээ та хурал уулзалт,хурим найр эсвэл тэмдэглэлт үйл явдлыг зохион байгуулах гэж байгаа бол бидэнтэй холбогдоорой. Бид таны арга хэмжээг өндөр түвшинд зохион байгуулах болно.

Манайх 20-25 хүний суугаа хүлээн авалт хийх боломжтой хурлын өрөөтэй. Түүнчлэн 30-50 хүний үдэшлэг, найр хурим, бусад арга хэмжээг зохион байгуулна . Дотоод болон гадаад орчны хувьд онцгой байрлалтай учраас олон төрлийн арга хэмжээг хотоос зайдуу хийх боломж юм. Лоджийн барилга нь компьютер хэрэглэгчдэд зориулан цахилгааны эрчим хүчний асуудлыг бүрэн шийдсэн. Аянчин Лодж Улаанбаатар хоттой ойрхон учраас ирж очиход хурдан. Энэ нь таны амралт болон ажилд хүндрэл учруулахгүй.
Манай харилцаа холбоо болон эрчим хүчний систем нь Монголдоо хамгийн найдвартай нь юм.  Үүрэн холбооны утас, интернэт, кабелийн телевиз гээд бүгд манайд бий. Энд бид өөрсдийн эрүүл, тав тухтай ертөнцөө цогцлоогоод байна.
Тэрэлж Цогцолбор болон Баянзүрхийн товчоог холбосон шинэ зам тавьснаар Улаанбаатар-Тэрэлжийн хооронд зорчиход бүр ч амар боллоо. Хэрвээ зорчих тээвэр хэрэгтэй бол бид та болон танай хамт олонд "зорчигч үйлчилгээ"-г санал болгоно. Танд юу хэрэгтэй байна, таны хүссэнийг бид биелүүлнэ.

Ихэнх зочдод зөвхөн Улаанбаатар хотыг үзэх нь үнэхээр хангалтгүй. Тиймээс Монгол орныг жинхэнэ утгаар нь үзүүлье.

Terelj National Park, Nalaikh 6th khoroo
Ulaanbaatar, Mongolia |  976-9909 4539

  • Facebook App Icon
  • Instagram App Icon
  • Trip Advisor Social Icon

Read Newsletter:
Vol 1: english | mongolian