DSC_0364.jpg

Дэлхийн Зэрэглэлийн Амралтын Бааз Монголд

Тэрэлж Цогцолборт байрлах Монголын анхны "4 улирлын амралтын бааз"-д  таныг урьж байна. Манайх  УБ хотын төвөөс 45-50 мин, Чингис Хаан Нисэх Онгоцны буудлаас 1 цаг орчим явах зайд байрлаж байна (газрын зургийг харна уу).  Аянчин амралтын бааз нь УБ хотын гадна байрлах хамгийн тансаг орчин юм. Тэрэлж Цогцолборын төвд байрладаг учраас бусад олон газрыг үзэж сонирхох боломжтой. Налайх  - Тэрэлж холбосон шинэ зам ашиглалтад орсоноос гадна УБ хотоос зүүн тийш урссан Туул голын дээгүүр шинэ гүүр баригдсан нь зорчиход  таатай болж байна.

Бид танд зочид буудлын өрөөнүүд болон байшин, гэр амралтыг санал болгож байна. Нийтдээ 70 орчим ортой бөгөөд  хувь хүн, хамт олон, албан байгууллагыг байнга хүлээн авч байна. Орчин үеийн тохижилт бүхий манай амралт нь утасгүй интернет,  24/7 халуун  хүйтэн устай бөгөөд ресторан барны иж бүрэн үйлчилгээг  үзүүлж байна. Манайх хоёр гүний худаг, генераторын нөөцийн цахилгаан системтэй, мал амьтан орохоос сэргийлэн эргэн тойрон хашаагаар хүрээлсэн.

Эрхэм таны өмнө бидний үүд хаалга үргэлж нээлттэй бөгөөд таныг хүрэлцэн ирж, нам гүм орчинд цагийг хөгжилтэй өнгөрүүлэхийг урьж байна.

Улаанбаатар хотоос ердөө 50хан мин яваад үзэсгэлэнт Тэрэлжийн сав газарт хүрэлцэн ирнэ. Монгол улсын нийслэлээс ийм ойрхон байна гээд төсөөл дөө. Тэрэлж бол байгалын гайхамшигт чулуун тогтоц бүхий уул ус, тал газар хослосон хамгийн сайхан зураглал бүхий газар юм. Зуны цагт зүлэг ногоон тал цэцэгсээр бүрхэгддэг. Дэлхийн өөр хаа ч байхгүй цэнгэг агаар Тэрэлжид  бий. Цогцолборын дундуур урсах Туул, Тэрэлж гол байгалын үзэсгэлэнг нэгээр нэмнэ. Та энд явган аялах, морь унах эсвэл дугуй унах гэж ирсэн байлаа ч энд үзэх зүйлс маш олон бий. Үүнд Мэлхий Хад, Зуун ламын агуй зэрэг багтана. Намрын улиралд навч өнгөө хувиргаж, голын ус болор тунгалагаар урсахыг та харах болно. Өвөлдөө цасаар хучигдах боловч сүүлийн хэдэн жил тийм ч их ороогүй. Хэрвээ та гулгах дуртай бол энэ яг танд тохирох газар. Цанын талбайд гулгаад, дараа нь бааздаа амарч болно. Хавар болоход голын мөс хайлж нүүдлийн шувууд ирдэг. Хаврын улирал таамаглахын аргагүй учир цаг агаарын байдалд бэлэн байгаарай. Амьд байгаль, шувууд, сарлаг болон тэмээн сүрэгийн зохицолыг жилийн туршид харж болно.