ЧӨЛӨӨТ ЦАГ

Танд Аянчин Лоджод хийх зүйлс олон бий. Мөн манай бааз нь өдрөөс өдөрт тэлж буй Тэрэлж Цогцолборт үлгэр жишээ болох хамгийн сайн үйлчилгээг үзүүлж байна.

Тэнд юу багтаж байна вэ гэж үү?

ГАДНА ТОГЛООМЫН ТАЛБАЙ

Манай амралтын байшингуудын хажуухан талд хүүхдийн тоглоомын талбай бий. Хүүхдэд зориулсан бүхий л тоглоомуудыг багтаасан цэлгэр уужим талбайтай. 2015 оны 6 сар гэхэд бид энд Авиралтын ханыг суурьлуулахаар төлөвлөж байна. Манай тоглоомын талбай нь ресторан болон бусад олон өрөөнөөс чөлөөтэй харагдахаар байрласан байдаг

ЯВГАН АЯЛАЛ

Манай эзэмшил газар нь эргэн тойрон хашаагаар хүрээлэгдсэн байдаг. Ингэснээр танд орчин тойрондоо амар тайван зугаалах нөхцлийг бүрдүүлж байгаа юм. Хүүхдийн тоглоомын талбайд сүүдрэвч байгаа бөгөөд эндээс модруу хүрэхэд 15 мин зарцуулагдана. Таны сонирхол, цаг завт тохируулсан тусгайлан тэмдэглэсэн 2-3 явган аяллын замтай. Хамгийн урт аялал нь уулын оройд хүрэх бөгөөд энэ нь ойролцоогоор 4 цаг зарцуулна. Баазаас гадуур бүхэл өдөржин явган аялахыг хүсвэл бид танд маршрут гарган өгөх бөгөөд таны үдийн цайг бэлдэн өгөх болно.

УНАДАГ ДУГУЙ

Та унадаг дугуйгаа авчирсан уу. Хэрвээ үгүй бол манайд түрээсийн унадаг дугуйнууд бий. Энд уулын дугуй өргөн сонголттой байгаа. Гараа болон бариа бүхий 1.5 км үргэлжлэх тусгайлан зассан унадаг дугуйн зам манайд бий. Та өөрийн ур чадвараа энд сорьж болно.

МОРЬ УНАХ

Манайд ирснээр хөтөчийн хамт морь унах боломжтой. Хэрвээ та морь унахыг хүсвэл бид бааз дээрээ авчрах болно. Морь болон хөтөчийг төлбөрийг цагаар тооцно.

ГОЛЬФ

Манайхаас 3 км зайд 18 нүхтэй гольфийн талбай бий. Эндээ өглөөний цайгаа уугаад, үдийн цайгаар хүрч ирэх боломжтой. Эсвэл үдийн цайны дараа тоглож коктэйлын цагаар буцаж ирнэ. Үнийн хувьд 145-150. Хиймэл нөгөөн зүлэг бүхий талбайтай. Хэрвээ танд цохих дадлага хэрэгтэй болбол бид танд тохируулан хуваарь гаргах болно.

ЗАГАСЧЛАЛ

Дээр дурьдсанаас гадна бид загасчлах боломжийг олгож байна. Туул гол бол хамгийн тохиромжтой газар. Загасчлалын улирал эхэлмэгц Тэрэлж гол дээр очиж болно.  Манай загасчлалын хэрэгслийн тоо хязгаартай байгаа. Загасчлахад хамгийн тохиромжтой үе бол 8 болон 9 сарын сүүл үе байдаг. Гэхдээ усны байдлаас хамааран 5, 6, 7 сард ч загас барихад тохиромжтой.

ТОГЛООМЫН ӨРӨӨ

Манай тоглоомын өрөө нь снүүкер ширээ, ширээний хөлбөмбөг, ширээний теннистэй. Мөн хөзөр, хасаа бүхий иж бүрэн покерийн ширээ байгаа. Ил галын дэргэд хөлөгт тоглоомоор наадаж мөн манай номын сангаас дуртай номоо уншин суух боломжтой.

ХҮҮХДИЙН ТОГЛООМЫН ӨРӨӨ

Бид хүүхдүүдэд зориулсан тусгай хэсэгтэй. Тэдэнд зориулсан олон төрлийн тоглоом болон цагийг хөгжилтэй өнгөрүүлэх олон зүйлс бий.

КАРАОКЕ ӨРӨӨ

Лодже дотор тусгайлан засч тохижуулсан караоке өрөө бий. Энд та иж бүрэн дуугаралтын систем, тоног төхөөрөмж дээр болон хамгийн сүүлийн үеийн дуунуудыг даган дуулах боломжтой.

Please reload

Terelj National Park, Nalaikh 6th khoroo
Ulaanbaatar, Mongolia |  976-9909 4539

  • Facebook App Icon
  • Instagram App Icon
  • Trip Advisor Social Icon

Read Newsletter:
Vol 1: english | mongolian