Аянчин Лоджид таныг уйдаахааргүй олон сонирхолтой хөтөлбөрүүд бий. 
Хэрэв та аялаж, зугаалахыг хүсвэл Тэрэлжийн өвөрмөц тогтоцтой үзэсгэлэнт байгалийн сайхныг харан уул хадаар явганаар эсвэл мориор аялаарай. Түүнчлэн Аянчин Лоджоос гуравхан км-ийн зайд орших Тэрэлж дэх гольфийн талбайд тоглож цагийг сайхан өнгөрүүлээрэй.
Та арай өөр зүйл сонирхож байна уу?
Аянчин Лодж зочид буудлын доод давхартаа зочин таныг ая тухтай амралтаа хөгжилтэй өнгөрүүлэхэд тань зориулж тохижуулсан нилээд зайтай тоглоомын өрөөтэй бөгөөд энд снукер, хөл бөмбөгийн ширээ, теннисний болон покерийн ширээ ч бас бий.
Та дуулах дуртай бол манай караоке өрөөнд найз нөхөд, гэр бүлийн хамтаар дуртай дуугаа дуулж цагийг сайхан өнгөрөөх боломжийг бид бүрдүүлсэн.
Бид таны аялал, амралтанд зориулсан морь унуулах, Тэрэлжийн үзэсгэлэнт газруудаар явган аялах хөтөлбөрүүдийг зохион байгуулахаас гадна, таны хүүхдүүд Лоджийн тоглоомын талбайд дураараа тоглон наадаж, харин та хүүхдүүдээ ажиглангаа зочид буудлын гаднах саравчинд цэвэр агаарт гэр бүлтэйгээ яриа дэлгэн суухыг урьж байна.
Өвлийн цагт та болон таны хайртай хүүхдүүд эрүүл агаарт алжаалаа тайлан цана, чаргаар гулгасны дараа задгай галын дэргэд усан үзмийн дарс шимэн суух тун ч сайхан шүү.
Тоглоомын өрөө /цагт/ - 18,000 MNT
Караоке өрөө /цагт/ - 15,000 MNT |