Монгол орны байгалийн үзэсгэлэн бүрдсэн Тэрэлж Үндэсний Паркад, Улаанбаатараас ганцхан цаг, Тэрэлжийн гүүрнээс 9 км яваад л хүрэх газарт Монголын тэргүүлэгч амралтын газруудын нэг болох Аянчин Лодж та бүхнийг дөрвөн улирлын туршид угтан авна. Хотын их дуу чимээ, хөл хөдөлгөөнөөс зайдуу, цэвэр агаарт, цэнхэр тэнгэрийн дор ажлаа амжуулан, амарч тухлахыг урьж байна.

Та Аянчин Лоджид ирснээр олон улсын стандартад нийцсэн цэвэрхэн, тохижилт сайтай байнгын халуун, хүйтэн устай зочид буудлын өрөөнүүд, кабин байрууд, Монгол үндэсний гэрүүдэд байрлахын зэрэгцээ Вестерн хэв маягийн ресторанд шинэхэн, амтлаг хоол ундаар үйлчлүүлэх болно. Аянчин Лодж дахь байнгын интернэт, тусгайлан тохижуулсан тоглоомын өрөө, караоке өрөө, бусад хөтөлбөрүүд таныг уйдаахгүй.

Бид таныг болон танай хамт олон, найз нөхөд, гэр бүлийнхнийг жилийн аль ч улиралд хүлээн авахад бэлэн байна.

Тэрэлж Үндэсний Парк нь ёстой л "үгээр хэлшгүй, үзгээр зуршгүй" байгалийн үзэсгэлэнг тодотгосон цогцолбор гэлтэй. Тэрэлжийн зам дагуу харц булаам үзэмж төгс уул нурууд, өвөрмөц сонин тогтоц бүхий хад чулуунууд зонхилсон бөгөөд цагаан уул цэцгийг тодотгон сийлж, өнгө өнгийн төрөл зүйлийн ургамлуудаар чимэглэсэн ногоон дэвсгэртэй байгалийн музейд аялах мэт. Эргэн тойрон ой мод, зэрлэг амьдралын цогц, энэ бүхэн нийлээд ертөнцийн бас нэгэн гайхамшгийг бүтээжээ.

© 2009 "АЯНЧИН ЛОДЖ" Амралтын Газар, Хаяг: Тэрэлж Үндэсний Парк, Налайх дүүрэг 6-р хороо, Монгол Улс.
Утас: +976-93032323 Факс: +976-70129211 Имэйл: ayanchin@magicnet.mn