Уулзалт, Зөвлөгөөн, Хурим найр болон Хүлээн авалтууд...

Аянчин Лоджийн хурлын танхим нь:

  • 30-40 хүний уулзалт, хүлээн авалт;
  • Залуу хосуудын хурим найр;
  • 20-25 хүний бизнес зөвлөгөөн хийхэд зориулагдсан.

Хурлын танхим нь проектор, компьютерүүд, гар утас зэрэг хурлын үйл ажиллагаанд шаардлагатай бүхий л зүйлсийг байрлуулах, холбоход зориулж тоноглогдсон.

30 хүртэл хүний багтаамжтай Аянчин Лоджийн хурлын танхим, бусад байгууламж нь гадны бизнес аялагчид болон Улаанбаатар хотын бизнесийн байгууллагуудын аль алинд бизнес уулзалт, хурал зөвлөгөөн зохион байгуулахад тун тохиромжтой. Байгалийн сайханд баг, хамт олонтойгоо хамт тохилог гэрүүдэд хоноглон, ажиллаж амрахыг урьж байна.

Гадны бизнес аялагчид Аянчин Лоджид байрласнаар чухал уулзалтуудыг орхигдуулалгүйгээр үл барам хүндтэй бизнес хамтрагчидтайгаа хамт ойрхон 3 км зайд байрлах гольфийн талбайд цагийг үр дүнтэй өнгөрөөх боломжтой. Тэрэлжид гар утасны сүлжээ нэвтэрсэн бөгөөд Лодж байнгын интернэттэй тул зочин та хамгийн чухал харилцагч, төвийн салбартайгаа холбогдоход саадгүй байх болно.

Хурлын танхимын үнэ ханш - 1 цагт 25,000 MNT.

© 2009 "АЯНЧИН ЛОДЖ" Амралтын Газар, Хаяг: Тэрэлж Үндэсний Парк, Налайх дүүрэг 6-р хороо, Монгол Улс.
Утас: +976-93032323 Факс: +976-70129211 Имэйл: ayanchin@magicnet.mn