Аянчин Лоджийн Ресторанд тавтай морилно уу. Бид та бүхэнд өглөөний цай, үдийн хоол, оройн зоогоор үйлчлэхээс гадна баарны менюг санал болгож байна. Манай ресторан Лоджийн цагийн хуваариар ажиллах тул байнгын нээлттэй гэж ойлгож болно. Та манайд Вестерн маягийн хоолоор үйлчлүүлэхээс гадна манай рестораны хамгийн амттай нь болох Монгол үндэсний хоолнуудаас сонгон зооглоорой. Уртхан аялал, зугаалгын дараа алжаалаа тайлж, алдсан энергиэ нөхөхөд манай ресторан танд хамгийн тохиромжтой. Бидний менюнд шпагетти, гамбургер, тахиа, стейк болон зайдаснаас гадна бидний хамгийн сайн хийж чадах бууз, банш, хуушуур, цуйван бий. Түүнчлэн зочин таны захиалгаар хамгийн сайн хорхогийг хийж үйлчилж байна.

Бид хамгийн сайн Монгол болон Вестерн шар айргаар үйлчлэхийн зэрэгцээ өргөн сонголт бүхий дарсыг санал болгож байна.

© 2009 "АЯНЧИН ЛОДЖ" Амралтын Газар, Хаяг: Тэрэлж Үндэсний Парк, Налайх дүүрэг 6-р хороо, Монгол Улс.
Утас: +976-93032323 Факс: +976-70129211 Имэйл: ayanchin@magicnet.mn